Сургууль, цэцэрлэгийн галт тогоонд ууц чанахыг хориглов

Монголын уламжлалт цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн гал тогоо, эзэмшил газарт гэр барьж ууц, өвчүү чанаж, жигнэж байгаа нь Монгол улсын Агаарын тухай хуулийн 9.1.7 дугаар зүйл, Боловсролын тухай хуулийн 42.5 дугаар зүйл, Эрүүл ахуйн тухай хуулийн 7.4 дүгээр зүйл, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5.1 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөрчиж байна.

Иймд Боловсролын байгууллагын удирдлагууд дээрхи хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.4, 6.17, зүйлийн 9 дүгээр заалтын дагуу учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах, үйл ажиллагааг зогсоож, хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэж байна.

Эх сурвалж: НМХГ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …