Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 12-17 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 11-13 градус хүйтэн байна.

МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …