Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг баривчилжээ


Өдрийн цагаар бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлэн, зодож гэмтээн эд зүйлүүдийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид илрүүлэн баривчиллаа.

Дээрх этгээдүүд нь урьд онуудад дээрмийн гэмт хэрэг үйлдээд эрэн сурвалжлагдаж байсан 20 настай А, 21 настай Х, 19 настай Б нар аж.

Одоогоор тэдний 12 удаагийн дээрмийн үйлдлийг тогтоон шалгаж байна гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …