Солонгосын нэрт жүжигчин Ли Бюн Хуны намтар


Монголын үзэгчдэд “Амьдралын ээдрээ” киноны Ким Инхагийн дүрээрээ танигдсан, өнөөдрийг хүртэл бүрэн хэмжээний 33 кинонд тоглосон Солонгосын нэрт жүжигчин Ли Бюн Хун өдгөө 48 настай.

Жүжигчний мэргэжилтэйгээс гадна дуучин, модель. Мөн тулааны урлагаар хичээллэдэг. Ханяаны Их Сургуульд Францын уран зохиол судалж байсан тэрээр кино урлагт дурлан Чун Аны Их Сургуульд элсэн орж театр, киноны ангийг амжилттай төгсчээ.

Азидаа нэлээд өндөр карьертай жүжигчин бөгөөд сүүлийн жилүүдэд Холливудад нэр хүндтэй болсон. Түүний эгч Ли Ейн Хи 1996 оны Солонгосын Миссээр шалгарсан модель бүсгүй.

Чинээлэг гэр бүлээс гаралтай жүжигчин залуу 21 настайгаасаа хойш кино урлагт хөл тавьжээ.

Ли Бюн Хун ‘Lee Byung-hun – To Me’ нэртэй цомгоо 1999 онд гаргасан байна.


Ли Бюн Хун жүжигчин Ли Мин Жунтэй 2013 онд Сөүлийн “Grand Hyatt” зочид буудалд гэрлэсэн. Тэд гэрлэх болсныг Ли Бюн Хуны “BH Entertainment” агентлаг албан ёсоор зарласан.

Тэд цахим хуудсандаа яг жилийн дараа хуримаа хийнэ хэмээн 2012 онд бичиж байжээ. Тэд Ли Жон Хо нэртэй хүүтэй.

Тэрээр нэрт жүжигчин Жэки Чантай дотно нөхөрлөдөг. Түүнийг үргэлж л зоригт эрийн дүр бүтээдэг болохоор ч тэр үү “Танд айдаг зүйл байдаг уу?” хэмээн сэтгүүлчийн асуусан асуултад тэрээр “Айж сандраад түгшээд байдаг юм бараг байхгүй гэхдээ аймшигтай санагддаг зүйл байдаг” гэжээ.

 

Сэтгүүлч тэр зүйлийг нь хэлүүлэхийг хүстэл тэрээр “Яг үнэндээ бол аймшигтай санагддаг юм зөндөө л байдаг тэр дундаас хамгийн инээдтэй нь Лэди Гага надад аймшигтай санагддаг. Нэг л ер бусын байж болмооргүй ч хүн юм шиг. Гэхдээ л би түүнд хайртай” гэж хариулжээ.

Түүний хэлсэн ишлэлүүд;

-Шинэ дүрд тоглох бүртээ шинэ зүйлийг сурах хэрэгтэй болдог. Тоглож буй дүр маань надад амархан гэж бодогдсон бол сайн дүр гаргаж чадахгүй байх байсан гэж боддог

-Би их идэвхтэй амьдралтай. Кинонд жүжиглээгүй үедээ үргэлж цана, гольф, усан сэлэлтээр хичээллэдэг.

 

 

-Би бусдын адил аз жаргалтай гэр бүлтэй байхыг хүсдэг

-Жүжигчид нэг ч гэсэн удаа эсрэг дүрд тоглож үзэхийг хүсдэг

-Хүн биеийн тамираар тогтмол хичээллэх хэрэгтэй. Хоолны хатуу дэглэм биед сайн биш

 

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …