“Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын эхний ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орж, өчигдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Цагдаагийн алба хаагчдад зориулсан 675 айлын орон сууц барих барилгын ажлыг Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлж байсан билээ. Тэгвэл монгол түмний уламжлалт цагаан сарын баярын өмнөхөн цагдаагийн алба хаагчид шинэ байрандаа орж байна.
Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Ганзоригт шинэ байрных нь түлхүүрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гардуулан өгч тэдний гэр бүлд болон өнөөдөр шинэ байрандаа орж буй алба хаагчдадаа баяр хүргэж, аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөсөн юм.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав шинэ байрныхаа түлхүүрийг гардан авсан цагдаагийн дэслэгч Н.Ганчимэгийн гэр бүлд баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.
“Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын эхний ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо.