МҮЭХ шатахууны хомсдол үүсгэж байгаа компаниудад хариуцлага тооцохыг ЗГ-аас шаардлаа

Шатахуун импортлогчдод шаардлага хүргүүлснээр үнээ нэмж, хомсдол үүсгээд байсан асуудал зогссон гэж Засгийн газар болох ШӨТХГ-аас мэдээлж байсан. Тухайлбал, ШӨТХГ-ын дарга Б.Лхагва “ААН-үүдэд үнээ өсгөх, зохиомлоор хомсдол үүсгэх эрх байхгүй. Төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл үнийн асуудлаар шийдвэр гаргаагүй байхад шатахууны үнэ тарифтаа өөрчлөлт оруулсан, хомсдол үүсгэсэн ААН-үүдтэй эвлэрч ажиллаж чадахгүй” гэж мэдэгдэж байсан. Засгийн газар ч шатахуун импортлогчдод хатуухан сануулга өгсөн гэж мэдэгдэж байлаа.

Гэвч бодит байдал дээр ямар ч өөрчлөлт гарсангүй. Шатахуун түгээгүүрийн гадаа бухимдсан жолооч нар олширч, хомсдол үүсдэгээрээ үүсчихээд байна. Тиймээс энэ асуудалтай холбогдуулан Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдэл хийлээ. Тэд Засгийн газрыг үүргээ биелүүлж, шатахуун импортлогчдод хариуцлага тооцож ажиллахыг шаардсан байна. МҮЭХ-ны шаардлагыг хүргэж байна.

 

Г.Нараа

 

 

 

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …