Оюутнуудад Нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг олгох сургалтыг хийж эхэллээ

Монгол улсын Нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалын дагуу “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын ажлын хүрээнд оюутнуудад Нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг олгох сургалтыг Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс хариуцан зохион байгуулж эхэллээ.

Энэхүү сургалтыг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг болон Мари стопс нөхөн үржихүйн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн 10 сургагч багш хамтран 5 баг болж, 25 их, дээд сургуулийн 5000 орчим оюутнуудад хийхээр төлөвлөж байна. Төлөвлөгөөний дагуу эхний сургалтыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн биеийн тамирын тэнхимийн Спорт аялалын хичээлийн үеэр Тэрэлж дэх ШУТИС-ийн сургалтын бааз дээр зохион байгууллаа.

 Уг арга хэмжээнд Механик инженерийн сургууль, Комьютер мэдээллийн сургууль, Уул уурхайн сургууль, Үйлдвэр дизайны сургуулийн 1, 2-р курсын 456 эрэгтэй оюутнууд оролцсноороо онцлог болсон бөгөөд тэднийг гурван баг болгон хувааж, нээлттэй ярилцсанд оюутнууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.

alt

??????????

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …