BBC Монголчуудын гэр бүлийн хүчирхийллийг онцолжээ

 

Английн мэдээллийн компани BBC Монголчуудын гэр бүлийн хүчирхийллийн талаар онцолжээ. Чингэхдээ Монголын нийт хүн амын 1/3 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөгийн ихэнх нь эмэгтэй болон бага насны хүүхэд байдаг болохыг мэдээлсэн байна.

BBC-гийн сэтгүүлч Грэс Браун гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн олон эмэгтэй хаана хандахаа мэддэггүй ба Улаанбаатар хотод Д гэх бүсгүйтэй уулзсан талаараа бичжээ. 36 настай бүсгүй сэтгүүлчид хэлэхдээ “Би нөхөртэйгөө анх 2004 онд уулзсан. Тэр анхандаа надад төгс хүн шиг санагддаг байлаа. Тэр их царайлаг, чинээлэг айлд өссөн, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хүн байсан. Би өөрийгөө жинхэнэ хайртайгаа учирлаа л гэж бодож байлаа. Гэтэл гэрлэснээсээ хойш нөхөр маань их уур уцаартай болж ирсэн. Би гурван сартай жирэмсэн байхдаа нөхөртэйгөө гадуур явж байгаад нэг хийд харсан юм л даа. Тэгээд нөхөртөө дотогш орж мөргөе гэхэд тэр үгүй гэсэн. Харин би ганцаараа орж залбирчихаад гарч иртэл тэр миний нүд рүү цохисон. Тэр цагаас хойш нөхөр маань надад гар хүрдэг болсон юм. Гурван хүүхэдтэй болсон ч зодсон хэвээрээ байсан. 2016 оны 12 сарын 25-нд мөн л зодуулж хүүхдүүдээ аван сүм рүү очсон. Нөхөр маань биднийг олж ирэх хүртэл тэнд хэдэн өдрийг өнгөрүүлсэн” хэмээсэн аж.

Грэс хуульч Н.Арвинтариатай уулзахад “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн цагдаа дуудахад тухайн гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгаж, нөхцөл байдлыг гартаа авах үүрэгтэй байдаг” гэжээ.

 

 


Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …