Фэйсбүүкийн нууц үгээ энгийн байдлаар хийхгүй байхыг зөвлөж байна


Цагдаагийн Ерөнхий Газраас  цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүр “Бусдын фэйсбүүкт хууль бусаар нэвтэрч бүлэглэн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байна.

Фэйсбүүк хэрэглэгчдийн хаягийг нь олзолж, тэдгээрийн найз нөхөд, гэр бүл, дотны хүмүүс рүү нь мөнгө гуйх, мөнгө өгөхийг шаардах зэрэг үйлдлийг хийдэг гэсэн мэдээллийн дагуу УЕПГ-т хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Үүний дагуу 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Ш, Т, Н, Д, Э нарыг баривчлан шалгаж байна. Хэрэгт 10 этгээдийг холбогдуулж шалгаж байна, үүний 3 нь цагдан хоригдож, 7 этгээд нь батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч шалгагдаж байна.

Гэмт этгээдүүд нь бусдын фэйсбүүкт хууль бусаар нэвтрэхдээ дараа төлбөрт хэрэглэгчдийн фэйсбүүк хаягийг олж мэдээллээр нэвтэрдэг байна. Иргэд фэйсбүүк нууц үгээ маш энгийн байдлаар хийж байна. Жишээлбэл, нэр, төрсөн он сар өдөр, утасны дугаар гэх мэтээр хийж байна.Иргэддээ хэлэхэд нууц үгээ энгийн байдлаар хийхгүй байхыг зөвлөж байна, мөн ойр дотны хүнээс чинь мөнгө гуйх зэргээр чат ирвэл сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.Түүнчлэн, иргэд сүүлийн үед өөрсдийн сониуч байдлаасаа болж нууц үгээ алдаж байна. Тухайлбал, та хэд наслах вэ гэх мэт зүйлсэд сонирхон орж үзсэнээр нууц үгээ алдаж байна.Одоогийн байдлаар энэ төрлийн гэмт хэргээс болж хохирсон 40 орчим хохирогч байна” гэж мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …