Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.8 хувийг эзэлж байна


Нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-ны байдлаар, амбулаторийн 67.823 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3223 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.9 хувиар бага байна.

Нийт өвчлөгсдийн 38.0 хувийг 0-1 нас, 26.6 хувийг 2-4 нас, 14.0 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 905 дуудлага ирснээс 35.9 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан аж. Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 23-ны байдлаар, 2084 орон дээр 1896 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт ор ачаалалгүй байна. Шинээр хэвтсэн өвчтөний 158 буюу 37.2 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …