Өвөрмөц байдлаар гэр бүл болохыг хүссэн Хонконгийн залуу хос Швейцарийн хэд хэдэн хэсэгт бал сараа тэмдэглэх зууртаа хуримын зургаа цаст Альпийн нуруунд авахуулжээ. Тэд цасан дунд дурсамжтай зургууд авахуулснаа ихэд олзуурхсан байна. Сүйт бүсгүйн нэрийг орчуулбал Цасан цагаан гэсэн утгатай. Сүйт залуу ирээдүйн эхнэртэй романтик бөгөөд утга учир бүхий бэлэг барихыг хүссэн аж. Далайн төвшнөөс дээш 1920 метрийн өндөрт гарсан хосыг очиход угтаа цас ороогүй байсан агаад “Бурхан минь бид цастай зураг авахуулмаар байна” гэж залбирахад өглөө нь цас сэвсийтэл орсон байжээ. Ингээд шинэхэн цас орж, нар ээсэн өдөр ид шидийн мэт байсан байна.