“Монголын ураг удам уламжлалын холбоо”-оос үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ээлжит хурлаа хийгээд товлосон байна. Энэ хүрээд аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Уран удамын холбооны салбарын тэргүүн нарт хүсэлт хүргүүлсэн байна.
Уг хүсэлтэд “Нүүдэлчний өв соёл, түүхтэй Монгол түмний өнөөдрийн нийгмийн тогтолцоо, Монголын ураг удам уламжлал, Монгол түмний үндэсний аюулгүй байдалд нөлөөлж, эрсдэл, аюул хурцдаж, түмэн олны сэтгэлийг түгшээж байна. Нөхөн сэргээгдэх хүч чадлыг нь олон дахин давсан техникээр эх дэлхийн амьдралыг хөнөөх нүгэл үйлдсээр байна. Үүнд Монгол түмэн өртсөөр, амьтай, амьгүй бүх юмсын эвийн заяанд сөгдөж, Монгол түмнээ хүндлэх соёлд яаралтай шилжихгүй бол Монгол ын амьдралыг мөхөөх аюул нүүрлэж байна. Тиймээс Монгол Ураг удам уламжлалын холбоо 2018 оны үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор салбар хороодын дарга, тэргүүн нарыг хүрэлцэн ирэхийг хүсье” гэжээ.