Нэгдүгээр сарын 29-нөөс хүйтний эрч суларна

Өнөөдөр Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн жавартай байна.

Харин нэгдүгээр сарын 29-нөөс өдөртөө хүйтний эрч сулрах аж.

Нэгдүгээр сарын 27-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: /2018.01.25 14:53 цагт шинэчлэгдсэн мэдээлэл/

Нэгдүгээр сарын 27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр секундэд 7-12 метр.

Хугацааны эхээр:

Дархадын хотгор болон Увс нуурын хотгор , Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус.
Хүрэн бэлчир болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус.
Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус.
Бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
29-нөөс өдөртөө хүйтний эрч суларна.

Эх сурвалж: ЦУОШГ

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …