Агт арааг ЗААВАЛ авахуулах хэрэгтэй юу


Бидний 25-ны агт араа хэмээн нэрлэдэг агт араа шүд нь шүдний эгнээний хамгийн ард байрлах их араа юм. Ихэвчлэн 18-25 насанд ургадаг учраас 25-ны араа гэж нэрлэгджээ. Агт араа ургахгүй байна, ургахдаа яагаад зовиуртай байдаг юм бол, заавал авахуулах хэрэгтэй юу зэрэг асуултуудад Prodent шүдний эмнэлгийн эмч нар ийн зөвлөж байна.

1.Агт араа ургахгүй ч байж болно

Хүн төрөлхтөн бусад бүх амьтдын адил хувьслын процесст өртөж байна. Бидний идэж буй хоол хүнсний зүйлд зөөлөн, зажлуур багатай хүнсний бүтээгдэхүүн давамгай болж, зажлах үйл багассан. Үүний нөлөөгөөр хүний эрүүний яс богиносох өөрчлөлтөд орж байгаа аж. Ингэснээр 32 шүд хүний аманд багтах зай үгүй болж, хүнд агт араа шүд бүгд ургахгүй байх буюу 28 эсвэл 29, 30 гэх мэт тооны шүдтэй байх нь хэвийн үзэгдэл болж байгаа юм.

2.Ургахдаа яагаад өвддөг вэ?

Өмнө дурьдсанчлан хүний эрүүний яс богиносож байгаа учраас агт араа шүд огт ургахгүй эсвэл ургасан тохиолдолд багтаж гарах зай бага учраас буруу байрлалтай ургах нь элбэг. Улмаар ургах явцдаа бусад шүднүүд рүүгээ шахаж өвчин оруулах, хажуу талын шүдээ цооруулах зэргээр зовиур мэдрэгддэг байх нь ээ.

3.Заавал авахуулах хэрэгтэй юу?

Агт араа хэрэггүй учраас авахуулах хэрэгтэй гэх зөвлөмжийг хэн нэгнээс та сонсож байсан болов уу. Хэрэв агт араа шүд ургахдаа өвдөх, хавдах гэх мэт зовиур илэрч байгаа бол дараа дараачийн үүсэх хүндрэлээс сэргийлэн цаг алдалгүй авахуулах хэрэгтэй.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …