Дэлхийн хамгийн анхны нугалардаг дэлгэцтэй гар утсыг 10-р сард үзүүлнэ

20130923105610742.jpg

 Самсунг компани дэлхийд хамгийн анхны нугалардаг дэлгэцтэй ухаалаг гар утсаа ирэх сарын дундуур гэхэд нийтэд үзүүлнэ гэж өнөөдөр Берлин хотноо нээгдсэн Самсунг Электроникс  компанийн цахилгаан барааны үзэсгэлэн дээр хэллээ.

Өнгөрсөн  1 дүгээр сард Лос Анжелос хотноо нээгдэж байсан Олон улсын шинэ дэвшилтэт технологи, цахилгаан барааны үзэсгэлэн дээр  нугалардаг дэлгэцийн тухай анх удаагаа танилцуулж байсан тус компани , ирэх сард шинээр танилцуулах  “GALAXY NOTE3 ” утсандаа дээрх нугалардаг дэлгэцийг суулгасан гэжээ.

 Утасны батарей байгаа доод хэсэг нуглардаггүй боловч дээд хэсгээс хураагдаж , нугaлардаг дэлгэцийг хүссэн хэмжээгээрээ татан гаргаж ирж ашиглаж болох дэлхийн хамгийн анхны нугалардаг дэлгэц бүхий смарт утас , ирэх оны дундуур худалдаанд гарах юм байна.

Эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …