Токиогийн иргэд аниме хүүхэлдэйн киноны алдартай баатруудаа цасаар урлажээ

Японы нийслэл Токио хотод их хэмжээний цас орж замууд хаагдсан байна. Машин болон галт тэргүүд явах аргагүй болон зогсож, олон улсын 250 нислэг цуцлагдсан нь бүх зүйл хувиарын дагуу явдаг тус улсын хувьд ховор тохиолдол боллоо.

Токио хотын оршин суугч Юукимура “Хотын төвд цас ороогүй дөрвөн жил болсон” хэмээсэн байна. Хэдий зам боогдсон ч гэлээ хотын төв хэсэгт цас хараагүй дөрвөн жил болсон Токиогийн иргэдийн хувьд энэ нь содон тохиолдол болсныг цасаар баримал хийсэн байгаа доорх зургуудаас нь харж болох юм. Тийм ээ, энэ бол Япон шүү дээ!

Японд цасан хүнийг “Юуки Дарума” гэдэг. Энэ нь яг цасан хүн гэж орчуулагдахгүй. Харин “Цасан Бодьдарма” гэсэн утга илэрхийлдэг аж. Домгоос үзвэл Бурхны шашны Бодьдарма хэмээх ламын хөл гар бясалгал хийж байх үед нь тасарч унасан байдаг. Тиймээс Япончууд “Цасан Дарума”-гаа бусад орны адил гурав биш хоёр үетэй хийдэг байна.

 

 

 


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …