E-Mart худалдааны төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 

E-Mart худалдааны төвд өнгөрсөн шөнө гал гарчээ.”Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд E-Mart худалдааны төвийн агуулах шатаж байна” гэсэн дуудлагыг 02:04 цагт /2018.01.29/ ирүүлсний дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг бүрэн унтраасан байна.

Гал түймэр худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах бараа хүлээн авах 11х14 метрийн хэмжээтэй хүнсний агуулахад гарч, хүнсний бараа материал шатсан аж.

Гал түймрийн улмаас түлэгдсэн, гэмтсэн хүн байхгүй ба Онцгой байдлын албаныхан 4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.

Эх сурвалж: НОБГ

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …