У.Хүрэлсүх: Ц.Нямдорж сайдад “наад машинаа зарж төсөвт оруул” гэж хэлсэн

2017 онд үйлдвэрлэгдсэн Лексус 570 машинаар Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гангарч байгаа. Олон нийт түүнийг шүүмжилж байгаа хэдий ч тэрээр тоосон шинжгүй “Манай яамныхан хуучин машинаа зараад надад энэ машиныг авч өгсөн” гээд л яриад зогсож байв.

Эдийн засаг хүндрэлтэй, иргэд бүсээ чангалж, халаасаа тэмтрүүлж байгаа энэ үед сайд дарга нарын тансаглаж болмооргүй. Гэвч Ц.Нямдорж сайд байх ёстой мэт, шинэ машин унах ёстой мэтээр үл тоож байгаад иргэд дургүйцлээ илэрхийлсэн.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Ц.Нямдорж сайдад “наад машинаа зарж мөнгийг нь төсөвт оруул” гэж хэлсэн. Мөн цаашид ийм асуудал гаргахгүй байхад анхаарч ажилла гэсэн чиглэл өгсөн” гэж мэдэгдсэн юм.


Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …