Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 09 сарын 23-ны өдөр болж, нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ-уудаас мэдээлэл хийж, өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар холбогдох албаныхан танилцууллаа.
Өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав нар мэдээлэл хийлээ.
Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар 03-ны А/445 тоот “2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай”, А/444 тоот “Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах байнгын ажиллагаатай комисс томилох тухай” захирамжуудад нийцүүлэн УСУГ үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Сүүлийн 14 хоногт олборлон шахаж буй усны хэмжээ хэвийн буюу 150 000м3 орчим байсан бол бохир усны хэмжээ 9-р сарын 17-ноос нэмэгдэж хоногт 190 000м3 хүрсэн нь Цэвэрлэх байгууламжийн ачааллыг эрс нэмэгдүүлж, горим алдагдахад хүргэсэн. Энэ нь сүүлийн 10 жилд нэмэгдэж байгаагүй үзүүлэлт бөгөөд шуурхай арга хэмжээ авч усны хэмжээг багасгасан. Улс, нийслэл, байгууллагын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд хуваарийн дагуу хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 90 хувьтай байна” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын А/861 тоот захирамжийн дагуу “Горим ажиллагааны хөтөлбөр” боловсруулан, батлуулж орон сууцны хорооллууд, сургууль, цэцэрлэг зарим тусгай газрын халаалт залгах ажлыг 9-р сарын 14-16-ны хооронд хэрэгжүүллээ. Өнөөдрийн байдлаар тоолуур солих болон зохих стандартыг хангаагүй зэргээс шалтгаалан 5 сургууль, 12 цэцэрлэг, 4 эмнэлгийн халаалтыг залгаагүй байна. Мөн 36 орон сууцны халаалтыг залгаагүй байгаагаас гэрээний дагуу 10 сарын 01-нээс 25 байрны халаалтыг өгнө. Харин үлдсэн байрууд дулааны шугам гэмтэлтэй, засварын ажил хийгдэж байгаа гэх шалтгаанаар дулааны залгалт хийх хугацааг хойшлуулаад байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Насос станц №3-ын цахилгаан хангамжийн дутуу ажлуудыг гүйцээх, ДЦС-2 ХК-ийн V зуухыг яаралтай ажиллагаанд оруулж, өвлийн оргил ачааллын үед 850-1050 т/ц ачаалал авч ажиллах боломжийг бүрдүүлэх, ДЦС-3 ХК даралт температурын батлагдсан горимыг барьж ажиллах, өвлийн оргил ачааллын үед 8100-8300т/ц ачаалал авч ажиллах, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 2 гд, 6д магистралийн нөхөн сэргээлт, тохижилтын ажлыг 9-р сарын 25-ны дотор хийж дуусгахаар түргэвчилж байна” гэж Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав мэдээллээ.