Өнөө үед яагаад олон хүн аз жаргалгүй байна вэ?

Хүн бүр аз жаргалтай байхыг хүсдэг. Гэвч аз жаргал бидний хяналтаас гарчихаад байна.

Зарим хүн хорвоо ертөнцийг солонгийн гэрлээр харж, ирээдүйдээ итгэн, түүгээрээ жигүүрлэн амьдардаг байхад зарим нь “болохгүй байна”, “тэр ч бүтэхгүй нь”, “ер нь ямар ч нэмэр алга”, “дэмий” … хэмээн гутрах нь элбэг байдаг. Энэ гутрал нь ойр тойрондоо ч нөлөөлөх нь бий.

Гэвч амьдрал л юм хойно хүнд сайн, муу олон зүйл тохиолдоно.  Тиймээс амьдралыг шулуун зам шиг гэж төсөөлөх хэрэггүй. Эрдэмтэд чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаа нь аз жаргалтай байхад нөлөөлдөг гэж үзсэн байна.  Чөлөөт цагаараа найзуудтайгаа уулзаж, спортоор хичээллэн, шашны үйл ажиллагаанд оролцож, ном их уншдаг хүүхдүүд илүү өөдрөг байдаг бол, интернэтэд сууж, компьютер тоглож, зурагт үзэж, хүмүүстэй уулзахын оронд утастай харилцдаг хүүхдүүд илүү гутранги, сэтгэл санаагаар унасан байдгийг тогтоосон байна. Хүүхдүүд ч гэлтгүй томчууд ч үүнд хамаатай. Гэхдээ мэдээллийн хэрэгсэл огт хэрэглэдэггүй хүүхэд өдөрт 1-2 цаг хэрэглэдэг хүүхдээс илүү гутранги байна.

30 настай хүн 15-тайнх шигээ эрч хүчтэй байхаа больдог гэдэг маргаангүй. Цаашлаад эдийн засгийн өсөлт, тэгш бус байдлаас болж дэлхийн улсуудад хүмүүс ганцаардах үзэгдэл элбэг болсон. Тиймдээ ч Англид Ганцаардлын Яамтай болжээ.

Техасын их сургуулийн профессор Раж Рагунатан  иргэдийн асуултанд хариулахын тулд “Хэрэв та тийм ухаантай юм бол яагаад аз жаргалтай байж чадахгүй байна вэ?” гэсэн гарчигтай ном гаргасан байна.

Уг номонд “… Аз жаргалтай байх мэдрэмжийг олж авахын тулд ямар нэгэн зүйлийг сайн хийж чаддаг байх хэрэгтэй. Би үүнийг сайн хийж чаддаг гэсэн мэдрэмж хүн илүү их аз жаргалыг өгдөг. Амжилттай яваа хүмүүсийн хувьд маш олон чадварыг маш сайн эзэмшсэн байдаг” гэжээ. Мөн “…олон хүн өөрийн гаргасан амжилтуудаа үнэлж, дүгнэхдээ бусадтай харьцуулдаг. Энэ маш буруу юм. Учир нь ийм шалгуураар хэмжиж үзнэ гэдэг бараг л боломжгүй. Тэгээд ч таныг дэмий л гутралд оруулдаг” гэж бичсэн байна.

Хүслийнхээ талаар бус хүрсэн амжилтандаа анхаарлаа хандуулаад үз.

Тэгвэл гуниглалаас хэрхэн бултах вэ? Амжилтын гадаад шинжүүдийг хөөхийн оронд дотоод сэтгэлдээ баясал бүтээх хэрэгтэй. Тиймээс ч “Амжилт зүрхэнд байдаг” гэдэг үг гарсан байх. Энэ нь аз жаргалаа гадны ямар нэг зүйлээс хамааралтай бус гэдгийг илэрхийлж байгаа юм. Танд хэрэгтэй зүйл бол ганган машин, өндөр албан тушаал биш. Харин ямарваа зүйлийг хамгийн сайнаар, төгс эзэмших нь танд хэрэгтэй зүйл юм. Та юуг хамгийн сайн хийж чадах вэ. Түүнийгээ л хий. Энэ нь таныг аз жаргалтай болгоод зогсохгүй амжилтад хүргэнэ. Итгээрэй.

Та өөрийгөө бусадтай харьцуулахаа больж, төрөлх совингоороо хийх дуртай эсвэл сайн хийдэг зүйлсээ хийж эхэлвэл, хийж буй зүйл дээрээ удаан хугацаанд төвлөрч гаргууд эзэмших нь баттай. Үүнийг дагаад нэр хүнд, эрх мэдэл, эд хөрөнгө ирдэг жамтай. Иймээс өөрийн хийхийг хүссэн, таныг аз жаргалтай болгодог зүйлсийг л хийж байгаарай.


Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …