Улаан сар буюу сар хиртэлтийг 21 цагт харах боломжтой

НАСА сар хиртэлтийн эхлэх бас дуусах цагийг танилцуулсан байна. Улаанбаатарын цагаар 19.48-д сарны ерөнхий хиртэлт эхэлнэ. Улмаар 20:51 цагт сар бүхэлдээ хиртэж, 21.29 цагт оргилдоо хүрч, бүхэлдээ улаан хүрэн өнгөтэй болох юм байна.

Харин 22.00 цагт сар дэлхийн сүүдрээс гарч, 23.10 цагт сарны хиртэлт дуусна гэж НАСА зарлалаа. Улаан сарыг зүүн азиас хойд америкийн баруун эрэг хүртэлх бүс нутгийн оршин суугчид л бүтэн харах боломжтой юм байна. Харин бусад бүс нутагт сарны хиртэлт бүрэн харагдахгүй гэжээ. Гэхдээ НАСА сарны хиртэлтийг шууд дамжуулан үзүүлнэ гэж мэдэгдсэн байна.

 

 

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …