Сар дэлхийд аюултай юу?

Сар бол хүний хөл тавьсан нарны системын цорын ганц тэнгэрийн биет юм.Манай гарагийн энэ дагуул орчин үеийн дурангийн байнгын хараанд байж түүнийг газар дэлхий, сансараас судалсаар байгаа боловч эрдэмтдийн үзэж байгаагаар сарны тухай бидний мэдлэг сүүлийн 40 жилд жаахан нэмэгдсэн, харин тааврын таамаглалын тоо буурагүй улам бүр өссөөр. Америкийн Апполлон хөтөлбөр дууссанаас хойш сарны тухай аажмаар мартагдаж, сансар судлалын чиглэлд тэмүүлж эхэлсэн. Сансар судлал НАСА агентлагийн мэргэжилтнүүд сарны үндсэн 5 нууцыг томъёолж энэ чиглэлээр ШУ ажиллахаар болжээ.

1. Сар хэрхэн дэлхийн дагуул болсон бэ?
2. Сарны түүх ямар вэ?
3. Саран дээр хэзээ хэрхэн өрх үүссэн бэ?
4. Сарны агаар мандлын түүх ямар вэ?
5. Нарны аймгийн ямар түүх сартай холбоотой вэ?

Эдгээр нууцлагууд сарны өнгөрсөн түүхтэй холбоотой. Сарны Ирээдүйд юу болох вэ? Сарны нөлөөгөөр хүчтэй шуурга болон бусад байгалийн гамшиг болдог билээ. Энэ гамшгийн өмнө ямар ч амьд ертөнц хүчин мөхөсдөнө. Эдгээрийн тухай Апокалипсист дурьдсан байх ба өдөр бүр хаа нэгтэй газрын гулсалт болсоор ирсэн. Эдгээр аймшигт үзэгдэл манай дагуул сарнаас болдог байна. Энэ дагуул татах хүчний хуулийн дагуу манай дэлхийг алгуурхан тойрон эргэж байдаг. Сар бидэнд ямар гамшиг авчирч болох вэ?

Сар манай дэлхийгээс 384000 км зайд оршино. Сарны голч 3476 км байдаг нь манай дэлхийгээс ойролцоогоор 4 дахин бага юм. Манай дэлхий сарыг татна, сар манай дэлхийг татна. Сар биднийг тойрон эргэнэ, бид сарыг тойрон эргэнэ. Ийнхүү 2 гараг салшгүй шүтэлцээтэй. Сар байгаа нь манай дэлхий нарны аймагт багтах зайлшгүй нөхцөл болох ба үүний хажууд сар манай дэлхий дээр байгаа амьтай бүхнийг устгах тавилантай аж. Энэ аймшгийн зэвсэг бол сарны татах хүч гэнэ. Сар шөнө бидний дээгүүр эргэн өнгрөхдөө татах хүчний талбайд орсон бүхнийг татна. Үүний хамгийн тод жишээ бол далайн түлхэлт татралт гэдгийг бид мэдэх билээ. Сар хэзээ их усыг өөртөө татах үед татрал явагдаж , тойрог замд эргэлдэн газар дэлхийгээс холдож далай таталтын талбайгаас гарах үед түлхэлт явагдана. Ийнхүү эргэлдэн давтагдаж байдаг.Сар өөрийн таталтад далайг барьж байхад газар дэлхий өөрийн тэнхлэгийг тойрон эргэж байх тул ус эх газарлуу бус эх газар усруу хөдөлж байдаг байна. Сар хэзээ далайг татна газар дэлхий эргэлдэн усны хүчийг мэдэрнэ. Ийм тохиолдолд газар дэлхий тэнхлэгээ тойрон эргэх хурдаа алдаж өмнөх хурддаа хэзээ ч эргэж хүрэхгүй болдог. Өөрийн эргэлтийн хэлийг газар дэлхий сансрын таталцлын талбайгаас дөрөв, таван тэрбум жилийн тэртээ нарны аймгийн гарагууд сансрын тоос, халуун хийн эргэлдэгч үүлнээс үүсч байх үед олж авсан байх. Үүнээс хойш дэлхийн эргэх хурд саарсаар, алдагдсан эрч хүч дахин нөхөгдөхгүй. Сарны нөлөөллөөр газрын эргэлийн хурд өдөр бүр 0,00164 секундээр багасч, тэнхэлгээ тойрон эргэж байгаа газар дэлхийн хурд багасч байгаа нь алс хэтдээ аюултай үзэгдэлд хүргэх аюултай.

200 сая жилийн өмнө газар дэлхий дээр үлэг гүрвэл байх үед жилийн хоног 385 өдөртэй, дэлхий нарыг тойрох хугацаа удсан боловч хоног 23 цагтай байсан.

400 сая жилийн өмнө ургамал дөнгөж эхэлж байсан үед жилийн өдөр 405 хоног 21 цаг 30 минут байжээ. Газар дэлхий хөгшрөхийн хэрээр өдрийн үргэлжлэх хугацаа уртасна.Сарны нөлөөллөөр газар дэлхий тэнхлэгээ тойрон улам удаан эргэсээр бидний дагуул сар тормозоо нэг л өдөр дарах нь илт. Дүүрэн хүнтэй автобус хурдалж яваад гэнэт тормозлоход юу болдог билээ. Тэгвэл сар тормозлоход уул байрнаасаа нүүхээр юу болох нь тодорхой.

Сарны хамгийн хүчтэй таталцал бүтэн сартай үед тохиолдох ба бөх организмыг хөнөөх ааш гаргаж болно. Ихэнх тохиолдолд хүний организмын хамгаалах ажиллагаа бага болсон нойрсох үед тохиолдоно. Бүтэн сартай шөнө зарим хүмүүсийн толгой өвдөх зэрэг ажиглагддаг. За тэгээд өнөө маргаадгүй сар дэлхийг зогсоочихгүйдээ санаа зоволтгүй. Овоо хэдэн сая жил дор хаяж байгаа байлгүй дээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …