Английн гүнж Кейт Миддлтон хөх хилэн даашинзаараа олны харааг булаажээ

Английн гүнж Кейт Миддлтон сүүлд гэр бүлүүд болон хүүхдүүдэд хандив тусламж үзүүлдэг “The Anna Freud” үндэсний төвийн ээлжит үйл ажиллагаанд оролцсон.

Уг арга хэмжээнд Бельги гаралтай Америкийн дизайнер Диана фон Фюрстенбергийн урласан хар даашинзыг өмссөн юм.

Харин энэ удаад Кейт өөрийн нөхөр, хунтайж Виллиамын хамт Швед болон Норвегит айлчлал хийж яваа. Өчигдөр тэрээр Шведийн нийслэл Стокхольм хотын “Fotografiska” галерейд болсон баярт очир эрдэнийн шигтгээтэй ээмэг зүүн, “Erdem”-ийн хөх өнгийн хээнцэр хилэн даашинз өмсөж хурсан олны харааг булаажээ.

Гүнжид нэр хүндтэй дизайнеруудын урласан олон хувцас байдгийн дотор Канадын загвар зохион бүтээгч Erdem Moralıoğlu-гийн 10 гаруй даашинзны цуглуулга бий.

 

 

 

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …