Улаанбаатар хот, БОНХЯ, ЭЗХЯ, Японы “Жайка” олон улсын байгууллагатай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг сайжруулахаар 2010 оноос 2013 оны 3 сар хүртэл “Техникийн хамтын ажиллагааны төсөл” хэрэгжүүлсэн. Төслийн 2-р шатыг эхлүүлэхээр дээрхи байгууллагууд хамтран, өнөөдөр “Хэлэлцүүлгийн тэмдэглэл”-д гарын үсэг зурлаа. Төслөөр шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны чадавхийг сайжруулахад шат дараалсан дэмжлэг үзүүлж, цаашдын үйл ажиллагааг үр өгөөжтэй болгохын тулд техникийн чадавхийг дээшлүүлэх, бодитой бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтэц, тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. 2-р үе шат нь 2013 оны 12-р сараас 2016 оны 12 сар хүртэл үргэлжлэх бөгөөд Агаар орчин, бохирдуулах эх үүсвэрийн дүн шинжилгээ, Агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээ, стратеги, бодлогын судалгаа, Агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний үнэлгээ, хэрэгжилт, Агаар орчны хяналтын мөчлөгийн тогтолцоог бүрдүүлэх зэрэг шат дараатай олон ажлыг хэрэгжүүлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох мэдээ
2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …