Их жанжин Д.Сүхбаатарын хэрэглэж байсан ховор эд зүйлсээр үзэсгэлэн гаргалаа

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд  жанжины эдлэж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн бичиг баримтыг дэлгэн харуулсан үзэсгэлэнгийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Стратеги акедемийн захирал Г. Наранбаатар нар оролцов. Үзэсгэлэнг нээж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан үг хэллээ.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн цуглуулгын Д.Сүхбаатарыг сурталчлагч Очирын Баатарын 1966 оноос өнөөг хүртэл цуглуулжээ. Энэ талаар цуглуулагч О.Баатар “Би хүүхэд наснаасаа эхлэн Их жанжин Дамдины Сүхбаатарыг хүндлэн хайрлаж түүний үг, сургаал, ном  хэвлэл, зураг хөрөг бүтээлийг нь бишрэн шүтэж ирэв.

Нэг түүх ярихад, намайг хүүхэд байхад  Наваан гэдэг байлаа. 1943 онд 9 настайдаа Жанжин клубыг шинэчлэн барих ажилд аав, ээжийн хамт идэвхтэй оролцсон. Клубын нээлтийн баярын хурал дээр клубын дарга “Манай хамгийн бяцхан ажилтан Наваан хүү тайзан дээр гарч ирнэ үү” гэж намайг дуудлаа. Тэгээд “Манай Жанжин клубыг барихад идэвх зүтгэлтэй ажилласан Наваан хүүд Жанжин Сүхбаатарын “Баатар” нэрийг өгч байна” гэхэд аав ээж минь ихэд билэгшээн хүлээн авсан юм. Ингээд би тэр цагаас хойш Очирын Наваан биш Очирын Баатар нэртэй  болсон доо. Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойд зорилан миний бие 53 дахь удаагаа хувийн үзэсгэлэнгээ толилуулж байна.  500 гаруй үзмэр дэлгэгдлээ” гэв.

Мөн тэрээр “Олон жил цуглуулсан бүтээлээс бүрдсэн үзэсгэлэн баримт,  баялаг материалаа Их жанжныхаа үүсгэн байгуулалцсан Монгол Ардын Намдаа өвлүүлэн хүлээлгэн өгч байна” гээд үзмэрийнхээ дээжийг алд цэнхэр хадгийн хамт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өргөн барьсан юм.

Цуглуулгыг өвлөн авсан МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ардын хувьсгалын он жилүүдэд тусгаар Монгол Улсыг байгуулах тэмцлийг өрнүүлж, Ардын нам, Ардын засгийг үүсгэн байгуулсан түүний гавъяаг бид мартах учиргүй, түүний үйл хэргийг хойч үедээ сурталчилан таниулах учиртай” гэдгийн онцоллоо.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …