
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл, саатал бий болдог тул Замын цагдаагийн газраас хөдөлгөөнийг зохицуулахаар зарим арга хэмжээг авахаар болсноо мэдээллээ.
Шинийн нэгнийг хүртэл тээврийн хэрэгслүүдийг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Хоёр сарын 3, 10-ны өдөр буюу бямба гаригуудад улсын тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл, 4, 11-ний ням гаригт сондгой тоогоор төгссөн тээврийг хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм байна.
Мөн автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл