Нэг хэсэг “Азийн чоно” гээч хуурамч архинаас болж олон хүн хордлогонд орж зарим нь хорвоогоос халисны дараа манайд архины хууль нилээн чангарсан. Нэг хэсэгтээ л хуурамч архи энэ тэр гэж чихнээс хонх уяхгүй байсан. Гэтэл саяхан хуурамч архи үйлдвэрлэж байсан хэдэн этгээдүүдийг цагдаагийн албан хаагчид илрүүлсэн байна.
Уг ноцтой хэргийг зохион байгуулсан иргэн Э нь айлын байр түрээслэн “Экспорт”, “Ерөөл” зэрэг архийг зах зээлд хамгийн их гүйлгээтэй байдаг архинуудыг үйлдвэрлэж байжээ. Эдгээр архииг хуурамчаар их хэмжээгээр үйлдвэрлэсэн байсныг олж тогтоогоод байгаа юм байна. Хэргийг шалгах явцад цагдаагийн ажилтнууд Экс, Болор, Улаанбаатар зэрэг архины хоосон шилийг олсон аж. Тиймээс энэ төрлийн архийг мөн хуурамчаар хийсэн байж болзошгүйг тул холбогдох албаныхан шалгаж байна. Иргэд эдгээр архийг худалдан авахдаа маш сайн шалгаж үзэж авах хэрэг болсон гэдгийг цагдаагийн албаныхан мэдэгдэж байна.
О.Рана