Э.Гантулга: Өөрөө дуулснаас илүү ханийгаа дуулж байхад маш ихээр сандарч байсан

  1. Сайн байна уу? Та сайхан өвөлжиж байна уу?

Сайхаан. Одоогоор Өмнөговь аймагт ханыхаа аав ээжийнд ирчихсэн байгаа. Энд өвөлжөө тавлаг сайхан байна.

  1. Сар шинэ дөхөөд ажил ихтэй л байна уу?

Ажил ихтэй байна аа. Хувь, хувьсгалын ажил төрөл их л байна. Аливаа баяраар амрах завгүй л алба, амины ажлаа амжуулдаг. Энэ жилийн сар шинээр ч мөн тийм л байна.

  1. Тэгэхээр таны эхнэртэйгээ хамт The Voice of Mongolia шоунд оролцсон явдал үнэхээр гэнэтийн бас сонин байсан.

\Инээв\ Гэнэтийн сонин нь юу байхав. Би багаасаа дуулах дуртай байсан. Намайг хүүхэд байх үед хүүхдүүд тоглоом наадам, амралт гэхээсээ илүү завгүй байх дуртай байлаа. Жишээ нь би уран зураг, бүжиг, дуу, инженер техникийн дугуйлан, гимнастик гэх мэт маш олон дугуйлан секцэд их явдаг байсан. Тэр дундаа урлагтай маш ойр байж, урлагаас авах олон гайхалтай мэдрэмжүүдийг авдаг байсан гэх юм уу? Тийм ч учраас амьдарлаасаа дуулах хүсэл сонирхлоо хэзээ ч гээж байгаагүй. Бүр “Univers Best Songs” шоунд хүртэл орох хүсэл надад маш их байсан ч хөтлөгч нь учраас боломжгүй байдаг байлаа. Түүний дараа My Voice шоунд Балхаа ахаас гуйж байгаад оролцож байсан. Тухайн үед хүмүүс шүүмжилж л байсан. Тэглээ гээд миний хүсэл тэмүүллийг өөрчилж чадахгүй шүү дээ. Гэтэл өнгөрсөн онд хань маань “The Voice шоунд оролцмоор байна. Хамтдаа оръё” гэж хэлсэн. Энэ бол миний хувьд нуман тулгууртай шахаж эргүүлэх мэх гэдэг шиг яалт ч үгүй зөвшөөрөх сонголт байсан. Би л гэргийгээ дэмжихгүй юм бол өөр хэн дэмжих гэж. Дэлхий хэмжээний шоунд эргээд ирчихсэн, бас ханийн маань мөрөөдөл байсан учраас би оролцохоос өөр арга байгаагүй. Манай гэр бүлийн уриа байдаг л даа. Нэгнээ дэмжвэл дэмжсэн шиг дэмжээ гэж. Тэгээд л дуулах хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд энэ шоунд ханьтайгаа оролцсондоо.

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …