МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Х.Мандахбаяр сонгогдлоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XVII дугаар Их хурал өчигдөр  болж өндөрлөлөө. Хуралд 305 төлөөлөгч оролцох ёстойгоос 232 төлөөлөгч мандатаа авч оролцсон байна.
Хурлын дүрмийг хэлэлцэх үеэр Өдөр тутмын сонины холбоо, Монголын Үндэсний сайтын хөгжлийн холбоо болон Ерөнхийлөгчид нэр дэвшихээ нийтэд зарлаад байсан М.Наранбаатар, Б.Төвшинтөгс, Э.Долгион нар, мөн сэтгүүлч Л.Мөнх-баясгалан, Орон нутгийн сэтгүүлчийн холбооны тэргүүн С.Шаравдорж, Ц.Оюундарь нарын 47 төлөөлөгч хурлыг орхин гарлаа.
Үлдсэн 185 төлөөлөгч хуралдаанаа хэвийн үргэлжлүүллээ. Дүрмийн хэлэлцүүлгийн үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч нь нам бус байна гэсэн заалтыг өөрчлөх эсэх дээр төлөөлөгчдийн санал зөрөлдсөн боловч горимын санал гарч санал хураалт явагдснаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч нам бус байна гэдэг заалт дүрмэнд хэвээр үлдлээ.
Монголын сэтгүүл зүйн салбарын бодлого, шийдвэрийг тодорхойлох ерөнхийлөгчийн сонгуульд ‘Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр, МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүн  Д.Оюун-Эрдэнэ, TV-2 телевизийг үүсгэн байгуулагч Д.Энхтуяа нэр дэвшин өрсөлдлөө.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Мандахбаяр намаасаа түтгэлзсэн баримтаа төлөөлөгчидөд үзүүлж, нэр дэвшигчид төлөөлөгчдийн асуултанд хариулж, саналыг нь сонссоноор нууц санал хураалт явагдлаа.
Санал хураалтанд нийт 181 төлөөлөгч оролцсноос саналын хайрцагнаас хүчингүй 4 санал гарч, санал хураалтад оролцсон 177 төлөөлөгчөөс 156 төлөөлөгчин санал буюу 87,5 хувийн саналаар МНСЭ-ийн Ерөнхийлөгчөөр Хархүүгийн Мандахбаяр сонгогдлоо. 

Түүний хувьд энэ удаагийн сонгуульд дөрвөн багц зорилтыг дэвшүүлээд байсан юм. Тодруулбал, сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, санхүүгийн хараат бус байдлыг салбарын түвшинд нэмэгдүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн ирэх дөрвөн жилд ажиллахаа мэдэгдсэн юм.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …