Тайландын Бангкок хотоос холгүйхэн оршдог нэгэн буддын сүмд харьяалагддаг цэцэрлэгт хүрээлэнд хамгийн хачирхалтай хөшөө үзмэрүүд байдаг ажээ. Тэнд дүүжлүүлсэн, жадаар нэвт сүлбүүлсэн хүний баримал, үлгэр домогт гардаг аймшгийн амьтны тасчиж хаясан сэг, бусдын гарт амь үрэгдсэн хэн нэгэн амьсгаа хурааж байгааг харуулсан олон хөшөө байдаг ажээ.
Үүний зэрэгцээ цэцэрлэгт хүний муухай дуу хоолой сонсогддог гэнэ. Уг цэцэрлэгт хүрээлэнг нүгэл хийсэн хүн ямар цээрлэл хүртэж, тамд хэрхэн очдогийг ойлгуулах зорилгоор байгуулсан гэдэг. Энэхзүү цэцэрлэгт хүрээлэнгээр төрөлхийн амгалан тайван зантай эсвэл аливааг хөгжилтэй хөнгөн талаас нь харж чаддаг сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн “Нүгэлт”-ний цэцэрлэгээр зугаалахад тохиромжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Учир нь энд дэндүү их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүс ирээд маш их балмагдаж зарим нь цочролд ороод буцдаг ба зарим нэг нь хэд хоногоор гунигласан явдал гарчээ.