Нийтийн тээврийн автобус шинийн 4-н хүртэл үнэгүй үйлчилнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар сар шинийн баярын өдрүүдэд хотын зарим хэсэгт авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул нийтийн тээврийн үйлчилгээг баярын өдрүүдэд буюу шинийн 1, 2, 3-нд үнэ төлбөргүй үйлчлэхээр шийдвэрлэсэн билээ.

Тодруулбал, сар шинийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийт 87 чиглэлд 694 том автобус өглөөний 08.00 цагаас 22.30 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ.

Мөн хотын захын чиглэлүүдэд нэмэлт автобус явуулах аж. Тухайлбал, энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийслэлийн 19 чиглэлд 42 том автобус нэмэлтээр явуулахаар төлөвлөжээ. Үүнд Шархад, Долоон буудал, Чингэлтэй, Хайлааст, Баянхошуу, Толгойт, Яармаг, Нисэх, Дэнжийн 1000 чиглэлүүдэд явах автобуснууд орж байгаа юм.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …