Colorful laundry in washing machine

Баянгол дүүрэгт гурван настай хүүхэд угаалгын машинд гацсан тохиолдол гарчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороонд энэ оны хоёрдугаар сарын 14-нд хүүхэд угаалгын машинд гацсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, угаалгын машинд гацсан гурван настай Б-г гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ анхаарал сайн хандуулж, аливаа сөрөг зүйлд өртөхөөс сэргийлж байхыг зөвлөж байна
Мөн энэ мэт нийслэл, орон нутагт гарсан зам тээврийн болон ахуйн осол, сураггүй болсон, цасанд суусан 66 дуудлага ирж, Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж, зургаан хүний амийг аварч, хамгаалжээ.

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …