“Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпийн албан ёсоор энэ сарын 9-нд эхэлсэн.Өвлийн XXIII олимпд манай улсаас эх орноо төлөөлөн оролцож буй гурван тамирчдын зогсож буй зураг цахим орчинд тархаж олон нийтийн шүүмжлэл хүртээд байгаа юм. Тэгвэл энэ асуудал дээр Монголын баг тамирчдыг ахалсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн твиттер хуудаснаа дараах тайлбарыг хийжээ.
Тэрээр “Ойлголт зөв бол үг, үйлдэл зөв: Сошиалаар тарж буй зургийг тэмцээнээс өмнө авсан юм шүү дээ. Сайд нь ирээд бидэнтэй хурал хийх үеэрээ тамирчдынхаа дэглэм амралтын нь алдагдуулахгүй гээд түр уриад баяр хүргэж амжилт хүсээд, урамшуулал өгөөд явсан юмсан даа” гэсэн байна.
Г.Нараа