ЯТТ-д ихэвчлэн даралт, зүрх судасны өвчин болон архитай холбоотой дуудлагууд иржээ

Сар шинийн баярын үеэр эрүүл мэндийн байгууллагууд хариуцлагатай жижүүр томилж, сар шинийн баярын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардагдах эм, ороох боох материал, өвчтөний хоол, хүнсний нөөцийг ханган, аливаа аюул, осол, гамшгаас сэргийлэх, бэлэн байдлыг ханган Нийслэлийн эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн 26 байгууллага эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлжээ.

Энэ үеэр түргэн тусламжийн 3,884 дуудлага, үүнээс хүүхдийн 440, насанд хүрэгсдийн 3,444, осол гэмтлийн 589, архины хордлого 242, төрөх 131, бусад 2,885 дуудлага авч үйлчилсэн аж.

Мөн ӨЭМТ-өөр 1,726, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвөөр 64 хүнд тус, тус үйлчлүүлсэн бөгөөд 2,183 насанд хүрэгсэд,1,212 хүүхэд хэвтэн эмчлүүлж, яаралтай тусламжийн тасгаар 2,618 иргэн үйлчлүүлжээ.

Нас баралт 8, үүнээс гэнэт нас барсан 2, өвчний учир 4, архины хордлого 2 байгаа бөгөөд эхийн эндэгдэл гараагүй байна.

Нийслэлийн түргэн тусламжийн төв болон дүүргийн салбаруудад 2018 оны 02 дугаар сарын 16-19-нийг хүртэлх хугацаанд нэмэлтээр 3 эмч, 3 автомашин ажиллуулсан буюу жирийн өдрүүдээс 13.5 хувиар нэмэгдүүлэн өдөр бүр нийт 43 эмч, 12 сувилагч, 43 тоноглогдсон автомашин үйлчилгээнд ажиллажээ.

Тухайн өдрүүдэд нийт 3,576 дуудлага авч үйлчилсэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 24.6 хувиар нэмэгдэж нийт дуудлагын өвчлөлөөр нь авч үзвэл, артерийн даралт ихдэлт, архитай холбоотой болон авто осол, зүрх судасны өвчлөлийн дуудлагууд зонхилж байв.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн дуудлага 6.3 хувиар буурсан байна. Яаралтай дуудлагын 84.7 хувьд нь 20 минутын дотор үйлчилж, жирийн өдрүүдээс 20 минутын очилт 0.6 хувиар нэмэгдсэн байна.

Архидан согтуурсантай холбоотой дуудлага /гудамжны согтуу/ 6.6 хувиар нэмэгдсэн бөгөөд олон хүнийг хамарсан авто ослын 2 дуудлага гарсныг яаралтай тусламжийг үзүүлжээ.

Эх сурвалж: НЭМГ

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …