Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

НИТХ-ын дарга С.Амарсайхан, Захиргаа, Бодлого Төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, Налайх дүүргийн удирдлагууд тус дүүргийн хамгийн өндөр настнуудад хүндэтгэл үзүүлж шинэ сарын мэндийг нь мэдлээ.

Өндөр настан Сайнбуян Жүгдэрнамжил, Сала, Нацаг, Баасайхүү, Пүрэвээ нарын гэрт зочилсон бөгөөд тэд бүгд Налайх дүүрэгтээ суурьшиж ажиллаж, амьдраад 60 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа хүмүүс юм. Залуу насандаа дүүргийнхээ бүтээн байгуулалтад гар биe оролцож ид хөдөлмөрлөж, ажил бүтээлээрээ гавшгайчилж явсан үeэ дурсав.

Өнгөрсөн жилийн хувьд Налайх дүүрэгт урьд өмнө хийгдэж байгаагүй бүтээн байгуулалтын ажлууд хийгдлээ. Дүүрэг доторх замууд сайхан өргөн болж нийслэлээс алслагдсан ч гэлээ хөгжил дэвшлийнхээ замналд орсон хот болон хөгжиж байгаад их баяртай байдаг талаараа дурдлаа.

Тус дүүргийн ахмадууд нэгдмэл байдаг ахмадын хороондоо бүгд харьяалагддаг бөгөөд уран гар, авхаалж, оюунлаг зэрэг бүлгүүдтэй. Эдгээр бүлгүүдээрээ дамжуулж тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж, ахмадууд их идэвхтэй байдаг гэлээ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан: Энэ онд Налайх дүүрэгт бүтээн байгуулалтын ажлууд эрчимжинэ. Шинэ сургууль, цэцэрлэгийн байрууд баригдана. Улиастайгаас Чойрын уулзвар хүртэлх шинэ замын ажил эхэлнэ гэв.

Мөн дүүргийн ахмадууд болон хүүхэд багачуудад зориулсан олон ажлууд хийгдэх гэж байгаа талаар танилцуулж, тэдэнд эрүүл энхийг хүслээ.

 

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …