Нийслэлд өчигдөр дөрвөн объектын түймэр гарчээ

Иргэд болгоомжгүй санамсаргүй байдлаас болж галын аюул гаргах тохиолдол гардаг. Нийслэлд өчигдөр нийт дөрвөн объектын түймэр гарсныг ОБЕГ-ын баг шуурхай ажиллан унтраажээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 14 км замыг туулан гурван цаг ажиллаж,
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 10 минут ажиллаж,
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан очиж 20 минут ажиллаж,
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 16:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан очиж, 20 минутын хугацаанд тус тус унтраасан байна.
Галд өртөх, утаанд угаартахаас хамгаалж хамгийн түрүүнд авах арга хэмжээ юу байдаг талаар ОБЕГ-аас дараах зөвлөмжийг өглөө.

Дуудлага өг. /102, 105/ Айл хөршөөсөө тусламж хүс
Хүүхэд хөгшид болон бусад хүмүүсийг нэн даруй гадагш аюулгүй газарт гарга
Цахилгаан болон хийн шинээр галын голомт бий болгох хэрэгслийг яаралтай салгаж галаас холдуулах.
Хэрэв та шатаж байвал сандарч гүйж болохгүй, хувцасаа хурдан тайлах, шороон дээр хөрвөөх, ус цацах аргаар галыг унтраах ”ЗОГС-ХЭВТ-ӨНХӨР” дүрмийн дагуу газар өнхөрч эсвэл брезент бүлээлэг нөмөрч галыг унтраах
Галыг гарын доорх материалыг /гал унтраагуур, норгосон хатуу зузаан даавуу, ус, элс, шороо гэх мэт/ ашиглан унтраах
Галын хэмжээ ихэсч утаагаар дүүрвэл галыг унтраах гэсэн оролдлогоо шууд зогсоон, өрөө байрнаас гарч цонх хаалгыг хаах
Гэр шатаж байгаа бол бүслүүрийг тайлж гэрийг яаралтай нураагаад доторх эд хогшлын аврах арга хэмжээ авах
Гал унтраах машины ирэх замыг чөлөөлж гал гарсан газарт очих замыг заах
Гал унтраах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг угтаж, галын голомт хаана байгааг тодорхой хэлж, байранд хүн үлдсэн эсэхийг яаралтай мэдэгдэх
Ялгарч буй утаа, хорт хийнд хордохгүйн тулд унтраах ажиллагаанд оролцохгүй байгаа хүмүүсийг нэн даруй аюулгүй газарт гаргаж, норгосон алчуурыг ашиглан амьсгалах.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …