Дэлхий ертөнцийн нууц дуусашгүй гэдгийг батлах археологийн олдворууд

2500 жилийн өмнө унаган Америкчууд шүдээ чимэглэдэг байжээ
Шүдээ шигтгээгээр чимэглэх нь сонин содон зүйл биш бололтой. Хойд Америкийн өмнөд хэсгээс олдсон эрэгтэйн гавлаас харахад тэд хагас үнэт чулуугаар шүдээ чимэглэж байсан байна. Ийнхүү тогтооход өрөм, давирхайн цавуу хэрэг болдог байжээ.

Пирамид руу орох нууц хаалга

Арабын нэгэн мэдээгээр Египетийн иргэн Наги Гизагийн Их пирамид руу хөтлөх нууц хэсгийг олсон бөгөөд хашааны ар хэсгээ ухаж байгаад санамсаргүй хаалгыг олжээ. Тэрээр Гиза дахь хамгийн том, эртний гурван пирамид руу орох туннелиэр дамжиж нэвтэрсэн хэмээдэг. Энэ нь олон археологичийн хайж байсан зүйл юм. Гизатай ойр байрлах “El Haraneya” тосгоны оршин суугч хэлэхдээ, “Наги газрыг ердөө 10 метр ухаж, чулуун туннелийг олсон. Тус туннель нь Их Пирамидаас Хубу мужийн пирамид хүртэл үргэлжлэн явдаг” хэмээжээ. Хубу пирамидын цогцолбор нь Нил мөрний ойролцоох ариун сүмтэй холбогддог гэж үздэг.

“Angkor Wat” буюу Нийслэлийн хийд

1601 онд Испанийн иргэн Марчело Рибандейро Камбож улсын ширэнгэн ойгоос “Angkor Wat”-ийг олсон ч, юу гэдгийг нь мэдэж чадаагүй тул 200 жилийн турш мартагдаж орхижээ. “Angkor Wat” буюу “Нийслэлийн хийд” нь дэлхийн хамгийн том шашны байгууламжуудын нэг. Хийд гурван давхар бөгөөд олон тооны шат, хонгилтойн зэрэгцээ таван цамхагтай аж. Сүмийг “Хмерчүүдийн сүнс” гэж нэрлэдэг ба цагтаа агуу соёл иргэншлийн амин зүрх байсныг нь судлаачид дуу нэгтэй баталдаг гэнэ.

Опалтай чулуужсан мод олджээ

Модны чулуужсан хэсэгт нэвтлэн ургасан 23.5 каратын хэмжээтэй энэ ховор опалыг (эрдэнийн гэрэлт чимэд) 2,350 ам.доллараар зарсан.

2000 жилийн өмнөх Египетчүүдийн зураг олджээ

Бид урлагийн бүтээлүүдээр дамжуулан тухайн цаг үеийн хүмүүсийн амьдрал, соёл, нийгмийн өнгө төрхийг харах боломжтой байдаг. Түүгээр дамжуулан уран бүтээлчийн бидэнд өгөх гэсэн санаа, хайр, амьдрал, үзэн ядалт, уй гашууг мэдэрдэг шүү дээ. Тэр ч утгаараа Египет зураачийн 2000 жилийн өмнө зурсан зургууд олны анхаарлыг татжээ. Эдгээр зургийг модон самбар дээр, тосон будгаар зурсан аж.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …