Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд “Мэдрэл уламжлалт сэргээн засах тасаг” шинээр байгуулагдлаа

Амьдралын буруу хэвшил, хөдөлгөөн дутагдал нийгмийн сөрөг нөлөөлөл зэргээс үүдэлтэй мэдрэлийн гаралтай өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Үүний зэрэгцээ хүн амын дунд ихээхэн тохиолддог өвчлөлөөр тархины цус харвалт нэрлэгдэж байна. Иймд иргэдийг өвдөж эхэлсэн даруйд нь уламжлалт анагаах ухаанаар эмчлэн эрүүлжүүлэх зорилгоор Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд өчигдөр (2018.02.22) “Мэдрэл уламжлалт сэргээн засах тасаг” шинээр байгуулагдаж үүд хаалгаа нээлээ.

Ингэснээр иргэдийг зүү төөнүүр цэгэн бариа тан гэх зэрэг бүхий л эмчилгээг орчин үеийн анагаах ухаантай хослуулан эмчлэх юм байна.

Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, анагаах ухааны доктор Д.Цэнджав, Багануур дүүргийн засаг дарга Сандаг-Очир тэргүүтэй хүмүүс оролцов.

Энэ үеэр НИТХ-н төлөөлөгч Д.Мөнхжаргал шинээр байгуулагдсан уламжлалт анагаах ухааны тасагт нэг бүр нь 400 мянган төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг цахилгаан зүүний аппаратыг бэлэг болгохын зэрэгцээ цахилгаан төөнүүр авахад нь 1,6 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүллээ.

Багануур дүүргийн засаг дарга: Ц.Сандаг-Очир: “Нийслэлийн есөн дүүргээс анх удаагаа хэвтэн эмчлүүлдэг үйлчилгээтэй уламжлалт эмчилгээний сэргээн засах тасаг шинээр байгуулагдан, иргэдэд үйлчилж эхэллээ.

Багануур дүүргийн тухайд зүрх судасны өвчний өвчлөлийн гаралт ихтэй дүүрэгт тооцогддог. Мөн стрессээс үүдэлтэй өвчлөл болон мэдрэлийн эрхтэн тогтолцооны өвчлөл сүүлийн үед зонхилох хандлагатай байна. Үүний зэрэгцээ манай дүүрэгт үйлдвэрийн газрын ажилчдын мэргэжлээс шалтгаалах өвчин, харвалт их байгааг эмч нар маань хэлж байна. Тэр болгонд сэргээн засах, нөхөн сэргээх эмчилгээнүүд шаардлагатай байдаг.  Энэ хэрэгцээг хангахад шинээр байгуулагдаж байгаа энэхүү тасаг чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна” гэв.

Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга н.Шинэбаяр: “Энэхүү тасгийг нээхэд гүн туслалцаа үзүүлж, туслаж дэмжсэн хамт олондоо талархаж байна. Монгол уламжлалт анагаах ухаан цаашдаа дэлхийн бренд болоход бидний хийж хэрэгжүүлж, эхлүүлж  байгаа энэхүү үйл хэрэг түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.

Сэргээн засах тасаг маань 2016 онд 10 ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан. Эрэлт хэрэгцээ ихтэй байсан учраас 2017 онд 16 ортой болгосон. Өнөөдрийн байдлаар энэхүү тасаг маань 26 ортойгоор Уламжлалт анагаах ухааны тасаг болон өргөжиж, эмийн бус үйлчилгээг европ анагаах ухааны ололттой хослуулан эмчлэх байдлаар хүмүүсээ хүлээж авч эхэллээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн зүгээс сэтгэл ханамж өндөр байна гэдгээ илэрхийлж байгааг сонсоход таатай байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …