Олон Улсын майхант зусланд урьж байна

Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын 40 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд тус цогцолборын хамт олон ирэх долдугаар сард “НАЙРАМДАЛ – 40” олон улсын майхант зуслан цугларалтыг зохион байгуулахаар болжээ.

“НАЙРАМДАЛ -40 “Олон Улсын майхант зуслан цугларалтад оролцсоноор богино хугацаанд олон сонирхолтой хөтөлбөрт хамрагдаж , найзын хүрээгээ тэлж, ур чадвар, оюун ухаанаа сорьж, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцан, хөгжилдөж шинэ адал явдлуудтай учрах боломжийг олгоно.

Хэзээ: 2018 оны 7-р сарын 15-аас 7-р сарын 22-ны өдрүүдэд болно.

Хаана: Олон улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборт зохион байгуулагдана.

Хамрах хүрээ: 12-17 насны өсвөр үеийнхэн тэдгээрийн удирдагчид болон эцэг эхийн төлөөлөл , гадаадын төлөөлөгчид

Бүртгэл: 2018 оны 03-р сарын 01-нээс 07-р сарын 01–ы хооронд бүртгэнэ.

Бүртгэл хийлгэхдээ :

Бүртгэлийн маягтыг 03-р сарын 01-ны өдрөөс эхлэн www.nairamdal.mn сайтаар бүртгэнэ.

Бүртгүүлэхдээ бүртгэлийн хуудас зохион байгуулах хороонд ирж, төлбөр тушаагдсан баримтаа өгснөөр бүртгэл баталгаажиж амрах эрхийн бичгээ авна.

Хөтөлбөр: “Нүүдэлчдийн соёл “ цогцолбор

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор

Адал явдалт цогцолбор

Нийгмийн хөгжлийн хотхон гэсэн төвүүдээр аялах болно. Мөн  хөгжөөх наадам, рок, поп оддын үдэш, улс үндэстний өдөрлөг зохион байгуулагдана.

Хувь хүний бэлтгэх зүйлс :

Майхан, аяга таваг, халбага, сэрээ, усны сав , аяны хөнжил, гудас, ариун цэврийн хэрэглэл/ оо, сойз, алчуур, 00-ийн цаас , борооны цув, ноосон цамц, пүүз, нарны малгай, оймс /3-4 ээлжийн/, үүргэвчтэйгээ хүрэлцэн ирнэ.

Холбоо барих утас: 70496008, 70496010

Web: www.nairamdal.mn

E-mail: icc@nairamdal.mn

 

 

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …