ЦЕГ:Хүний амь хөнөөсөн этгээдийг Төв аймгийн Баянчандмань сумаас баривчиллаа

Өнгөрсөн  долоо хоногийн  Лхагва  гариг буюу энэ сарын 21-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт гарсан   61 настай  эрэгтэйг 30 орчим удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэргийн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр “2018 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гадны нөлөөтэй хүн нас барсан байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид мөн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиж үзлэг, шалгалтыг хийсэн. Талийгаач нь тус тоотод оршин суудаг, 61 настай эрэгтэй иргэн “Б” гэгчийг ойролцоогоор 30 орчим удаа хутгалж амь насыг онц хэрцгий аргаар хохироосон байсан.

Гэмт этгээд үйлдлээ нуун далдлах зорилгоор талийгаачийг орон гэртэй нь галдан шатаахыг завдсан гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас оргон зугтсан.Хэрэгт холбогдуулан сэжиглэж байсан этгээдийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж хоёрдугаар сарын 22-ны шөнө Төв аймгийн Баянчандмань сумаас дайчлан баривчиллаа.

Холбогдогч этгээд нь Ховд аймгийн харьяат бөгөөд эрэгтэй 47 настай “Г” гэх,эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө хулгайлах болон дээрэмдэх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан. Уг гэмт хэргийг архидан согтуурсан үедээ үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан мэдүүлэгээр тогтоогдоод байна. Хэргийн холбогдогч этгээдийг Цагдан хорих 461-р ангид саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэж мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …