АНУ-д ажиллах H-2B визийг ирэх сараас олгож эхэлнэ

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын тоонд Монгол Улсыг оруулсан билээ.

Тэгвэл H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ гэж мэдээлж байсан юм.Энэ асуудалд Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам залруулга гаргажээ.

Залруулга “АНУ-ын ЭСЯ-ны Консулын зүгээс 1 дүгээр сарын 19-ний хэвлэлд өгсөн ярилцлаган дээр мэдээлсэн шинээр гарч байгаа Н-2В виз олгож эхлэх хугацааны талаар залруулга оруулж байна.

Н-2В визний дэлхийн хэмжээнд олгогдох дараагийн дугаар болох 33,000 нь 3 дугаар сарын 1-нээс олгогдож эхэлнэ гэснийг 4 дүгээр сарын 1-н болгон залруулж байна гэжээ.

 

 

Санал болгох мэдээ

Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулна

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж …