Булган аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Аймгийн Онцгой комиссоос тус аймаг руу зорчих болон гарах хөдөлгөөнийг хориглоод байна. Үүнтэй холбогдуулан аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүдийн сургалт, хүмүүжлийн ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн 70-80 хувь нь төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байна.
Иймд аймгийн Засаг дарга З.Батзориг өнөөдөр захирамж гаргаж, ЕБС-ийн 1-3 анги, цэцэрлэгт хүүхэд нь хамрагддаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад эцэг, эхчүүдийг ээлжлэн хүүхдээ харах боломжоор хангахыг чиглэлийг албан байгууллагуудын дарга нарт өгсөн байна.