НИТХ дахь АН-ынхны айдас буюу С.Амарсайханыг огцруулах тухай шантаажийн цаана … 

НИТХ дахь АН-ын бүлгийнхний хувьд, хаврын улс төрийн эхний сэдэв нь С.Амарсайханыг НИТХ-ын даргаас огцруулах явдал болов. Сая гаруй хүн амтай их хотын хөгжилд нэмэрлэх санал, нэмж хийсэн ажлаар маруухан сөрөг хүчний залуусын хувьд энэ бол том улс төр. Ёстой л “Одноос зуурч од болох тактик” нь бололтой. Ц.Нямдорж сайдын хэлсэнчлэн төр, түмний төлөө чөмгөө дундартал зүтгэх ёстой НИТХ дахь АН-ын залууст үнэн хэрэгтээ твиттер, фэйсбүүкт “Хуралдааны ирц бүрддэггүй ээ” хэмээн өрөвдөлтэй царайлж селфи хийхээс өөр ажил алга. Тэднийг ийнхүү сошиалд худал мэдээ цацан улстөржиж суух зуур С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ынхан хуралдаж, тодорхой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байдаг нь харин үнэн. Өмөөрч байгаа ч юм биш, үүнийг нягтлахад тун амархан. НИТХ-ын хуралдааны талаарх мэдээллүүдийг гүүгл-дээд үзчихэд болно. Харин НИТХ дахь АН-ын амбицтай залуусын хувьд Улаанбаатар хотод тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдол, автозамын түгжрэлийн талаар бодитой санаачилгуудыг дэвшүүлсэн нь хэр олон бэ, ер нь тэд өнгөрсөн хугацаанд иргэдийн төлөө юу хийцгээв?! Энэ асуултад харамсалтай нь олигтой хариулт алга.

            НИТХ дахь АН-ынхан өчигдөр (2018.02.27) болсон хуралдааны үеэр С.Амарсайханыг огцруулах дүгнэлт танилцуулж гоё харагдах гэсэн биш өөрсдийгөө эвгүй байдалд оруулцгаав. Учир нь бүхэл бүтэн сөрөг хүчний зүгээс боловсруулсан дүгнэлт гэхэд тун ядмагхан аж. Тэр дундаа хуралдааны ирц бүрддэггүй тухай нь! Энгийн логикоор авч үзвэл, НИТХ дахь АН-ын бүлгийнхэн ажилдаа ирдэггүй ажилтны өмнөөс захирлыг нь ажлаас халах тухай заалтыг дээрх дүгнэлтдээ багтаасан аж. Өөрөөр хэлбэл, ажилтан Дулмаа өглөө ажилдаа ирдэггүй, аль эсвэл ямар ч шалтгаангүйгээр таслаад явчихвал захирал Доржийг нь ажлаас халах юм гэнэ дээ. Ийм нэгэн инээдэмтэй заалт С.Амарсайханыг огцруулах тухай дүгнэлтэд бий. НИТХ-ын дарга С.Амарсайханы зүгээс энэ талаар “НИТХ дахь АН-ын бүлгийнхэн өөрсдөө хуралдаандаа сууцгааж бай. Зарим нь хувийн асуудал ярьж орж ирдэг шүү. Хувийн ашиг сонирхлыг нь гүйцэлдүүлэхгүй болохоор элдвээр мушгиад эхэлдэг. Хувийн асуудлаа тулгаж үүд сахиад суучихдаг. Бид зарчмаа барьж, хуулийн дагуу ажиллах ёстой” гэж хэлсэн нь АН-ынхныг улалзууллаа. Харин НИТХ-ын даргыг ямар тохиолдолд огцруулж болох вэ гэдэг талаар эх сурвалжуудаас тодруулахад “НИТХ-ын даргыг огцруулах талаар тодорхой заалт хуулинд байдаггүй. Гагцхүү хууль зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тухайн албан тушаалтан сайн дураараа чөлөөлөгдөх заалттай. Тэгэхээр НИТХ дахь АН-ын бүлгийнхний тавьж буй асуудал хуульд нийцэхгүй” гэсэн хариултыг өгсөн юм. Тэгэхээр “НИТХ дахь АН-ын бүлгийнхний зүгээс С.Амарсайханыг огцруулах дүгнэлт гэнэт танилцуулсны цаана ямар эрх ашиг байна вэ. С.Амарсайханы хувьд АН-ынхны ямар эмзэг цэг дээр хатгав” гэдэг асуулт л гарч ирж байгаа юм.

            Э.Бат-Үүлийн хүүд холбогдох хэргийг АТГ сэргээн шалгаж эхэлжээ  

НИТХ дахь АН-ын бүлгийнхэн С.Амарсайханыг огцруулах тухай дүгнэлтдээ “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бодит бус, тунхаглалын шинж чанартай болсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй” гэсэн утгатай шүүмжлэлийг дурджээ. Энд С.Амарсайханыг НИТХ-ын даргаас огцруулах гэсэн улс төрийн цаад учиг байж болох юм. Учир нь НИТХ-ын 2012 оны сонгуулийн үеэр Э.Бат-Үүл “Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэнэ. Гэр хорооллыг Ганнам хороолол болгоно” гэх гоё амлалтуудыг өгч нийслэлийг удирдах эрхтэй болж байсныг улаанбаатарчууд мартаагүй. Харамсалтай нь АН НИТХ-д ийнхүү олонхи болмогц өлсгөлөн бар мэт авирлацгааж албан тушаал, эрх мэдлийн “бялуу” хуваарилалт хэрхэн өрнөснийг ч их хотынхон сайн санаж байгаа. “Улстөрч гэдэг холгосон хөл дээрээ үргэлж гишгүүлэхийн нэр” гэдэгчлэн ард түмэн эрх баригч ч бай, сөрөг хүчин ч бай итгэл хүлээлгэж сонгосон эрхмүүдээсээ амлалт, хариуцлагыг нь ямагт нэхэж байдгийг АН-ынхан мартсан бололтой. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …