Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,3-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 10-15 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Орхон-Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 4-6 хэм хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …