Өнөөдөр Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр


Өнөөдөр дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жил Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан “Гамшгийн удирдлагыг сайжруулахад иргэний хамгаалалтын байгууллагын оролцоо” гэсэн уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.

Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн гол зорилго нь ард иргэдийг гамшгийн үед өөрсдийгөө хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийг иргэний хамгаалалт, гамшгийн удирдлагын талаар мэдээлэлтэй байлгахад оршдог юм.
Монгол Улс Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон юм.

Одоогийн байдлаар Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагад 57 улс гишүүнээр элссэн, 17 ажиглагч улс, 23 хамтран ажилладаг байгууллага байдаг.

Онцгой байдлын ерөнхий газраас тус олон улсын өдрийг угтан албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …