Мөсний баярт явах гэж байгаа хүмүүс цаг агаарын аюултай үзэгдлээс болгоомжилно уу

Энэ сарын 3,4-нд цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг өнөөдөр ОБЕГ болон Цаг уур,орчны шинжилгээний газраас сэрэмжлүүллээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 2, 3-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4-ний өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна. Цаг агаарын гамшигт үзэгдэл нь баруун Сибирээс шилжин ирж байгаа бага даралтын оронтой холбоотой бөгөөд энэ бага даралтын орон нь 3-ны шөнө баруун аймгуудын нутгаар орж ирээд, Хангайн нурууг давж,Орхон, Сэлэнгийн сав газарт гүнзгийрч өндрийн бага даралтын орон үүсэх нөхцөл бүрэлдэж байгаа юм байна.Хангайн нуруу, Хан Хөхийн нуруу, Орхон, Сэлэнгийн сав газраар мөн зүүн аймгуудын нутгаар илүү их цас орох шинжтэй байгаа аж.

Үүнтэй холбогдуулж ОБЕГ-аас малчид ард иргэдийг хол замд гарахгүй байх, гарсан үедээ дулаан хувцас авч явах болон цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт нь авч байхыг анхаарууллаа.


Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …