Анхаар: Инчеон дээр Монголчуудын ачааг нарийвчлан шалгаж байна

Инчеоны нисэх буудал дахь гаалийн ажилтнууд шалгалтаа нарийвчилж, Монгол “шошго”-той болгоныг хурааж эхэллээ гэсэн мэдээлэл цахим хуудсаар цацагдаж байна. Энэ нь Монголд гарсан малын гоц халдварт өвчинтэй холбоотой болов уу гэсэн таамаг байгаа юм.

Инчеоны нисэх буудал дахь гаалийн ажилтнууд өмнө нь малын гаралтай бүтээгдэхүүн хагас болон бүрэн боловсруулсан, вакумдаж савласан бүтээгдэхүүнийг хураалгүй оруулчихдаг байсан бол энэ удаа хурааж авахаас гадна, мөнгө торгууль хүртэл ноогдуулаад эхэлсэн байна. Тиймээс Солонгосыг зорьж байгаа иргэд нэг хэсэгтэй малын гаралтай, сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн авч явахгүй байхыг зөвлөж байна.

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …