Өвөрхангай аймгийн төвд шүлхий гарч, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд малын гоц халдварт шүлхий өвчин илэрч, шинжилгээгээр батлагдсан тул аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.

Энэ хүрээнд хот хоорондын зам дагуух худалдаа, үйлчилгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаахаар болжээ. Мөн халдваргүйжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэн даруй хийж гүйцэтгэх гэж байна.

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …