Жастин Бибер, Селена Гомез нар салсан гэв үү?

Долоо хоногийн зургаан өдрийг хамтдаа өнгөрүүлж байсан Жастин Бибер, Селена Гомез нар сүүлийн үед хэд хэдэн зүйл дээр санал зөрөлдсөний учир түр хугацаагаар бие биеэсээ хол байхаар шийдсэн талаар өчигдөр оддын мэдээллийг дамжуулдаг Америкийн телевизийн E! сувгаар мэдээлжээ.

Хос түр салсан ч утсаар харилцаж байгаа. Ойрын эх сурвалжийн хэлснээр харилцаа нь олны анхаарлыг татаж, папарацын дуранд өртөх нь тэдэнд дарамт болдог аж. Гэсэн ч дотносож эхэлснээсээ хойш багагүй хугацааг хамт өнгөрүүлсэн хос удахгүй эргэж нийлэхээр болсон байна.

Ямартай ч Селена Жастинтай буцаад нийлэх болсон шийдвэрийг нь дэмжээгүй ээжтэйгээ харилцаагаа сайжруулсан. Хос хамгийн сүүлд өнгөрсөн сарын 28-нд сүмийн үйл ажиллагаанд оролцох үеэрээ папарацын дуранд өртсөн юм.

 


Санал болгох мэдээ

Наоми Кэмпбелл “CFDA Icon” шагнал хүртэнэ

Хар ирвэс хочит Английн загвар өмсөгч, супермодель, 48 настай Наоми Кэмпбелл загварын түүхэнд хувьсал хийсэн …