Иргэд хашааны газраа үнэд хүргэхийг шаардлаа

Нийслэлийн гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулган өнөөдөр соёлын төв өргөөнд боллоо.Үүний дараа “Эсэргүйцэж байна” эсэргүүцлийн жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Жагсаалд нийслэлийн есөн дүүргийн гэр хорооллын иргэд төрийн үйл ажиллагааг эсэргүүцэж оролцож байна.

 

Эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагч, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл “Гэр хорооллын иргэд тохилог орон сууцанд амьдарч байж утаагүй, хөрсний бохирдолгүй амьдрах бүрэн боломжтой. Хамгийн гол нь түүнээс гадна эдийн засгийн хямралаас гаргая гээд дээд доодгүй яриад байна. Хямралаас гаргах гэж юм бол гэр хорооллын 216 мянган хашааны газар дээр бүтээн байгуулалт хийчих л дээ. Тэгвэл хямралаас гарна. Гэр хорооллын иргэдийн дахин төлөвлөлтөд хамруулахын тулд гурван чухал ажлыг хийх ёстой. Үүнд:

Нэгт:Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх

Хоёрдугаарт: Хашааны газар дээрээ орон сууц барихад нь дэмжиж хөнгөлөлттэй зээл олгох ёстой.

Гуравдугаарт: Гэр хороололд баригдсан илүү орон сууцыг ипотекийн зээлд хамруулж өгөх хэрэгтэй. Бид үүнийг л хүсч байна” гэж ярилаа.

Тэгвэл чуулганд оролцсон иргэдийн байр суурийг хүргэе.

Чингэлтэй дүүргийн 9-р хорооны иргэн: Цагаан байрыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд яаралтай оруулах хэрэгтэй байна. Барилга баригдаад 30 гаруй жил болж мөөгөнцөр үүсээд, цас мөс хайлаад шар усны үер орох магадлал өндөр байна.

Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны иргэн: Чуулганд оролцож буй иргэд зөвхөн гэр хороололд тулгамдаж буй асуудлаас гадна нийслэлийн өмнө тулгарч буй асуудлыг хэлэлцлээ. Өнөөдөр дан ганц агаарын бохирдол биш хөрсний бохирдлын асуудалд анхаарлаа хандуулах цаг нь иржээ. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд гэр хороололд дахин төлөвлөлт хийж, инженерийн шугам сүлжээнд холбож байж гэр хороололд тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой. Гэр хорооллын иргэдийг инженерийн шугам сүлжээнд холбогдуулж өгөх төрийн үүрэг.

Жагсаалд оролцогчид Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболдод шаардах бичгээ өгөх юм.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …